Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлтэй танилцлаа
Үйл явдал
/
2022-06-08
Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

   Уг тэмцээнд аймгийн Онцгой байдлын газраас оролцох баг тамирчдын бэлтгэлтэй Засаг дарга Д.Бауыржан танилцлаа. Энэ үеэр Засаг дарга гал унтраах техникийн олон төрөлт спортын баг тамирчиддаа  хандан нутгийн нэрийг гаргаж, түмний итгэлийг дааж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж спортын өндөр амжилтыг хүслээ.

   Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор уг тэмцээнийг уламжлал болгон байгуулдаг.

Энэ жилийн тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн ОБГ-ын алба хаагчид оролцох юм

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.