Талууд Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын тогтвортой хөгжлийн “ядуурлыг устгах” зорилго зорилтын хүрээнд хамтран ажиллах, Хууль зүй дотоод хэргийн сайдаас Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээний нэгдүгээр хавсралтын 8,1-т заасан “хууль зүйн туслалцааны төвийн салбарын үйл ажиллагааг дэмжих, шаардлагад нийцсэн өрөө, тасалгаагаар хангах, урсгал зардлыг хариуцах, интернет орчинг бүрдүүлэх, хувь хүний нууцыг хамгаалах бодитой үнэн зөв мэдээллийг солилцох иргэд төрийн үйлчилгээг авах таатай орчинг бүрдүүлэх, зэрэг болон Хууль зүйн туслалцааны төвийн манай аймаг дахь салбарын архивын хадгаламжийн нэгжийг Засаг даргын Тамгын газрын хууль эрхзүйн хэлтсийн хөтлөх нэрсийн жагсаалтад оруулах архивд хүлээн авч хадгалах хамгаалах түүнчлэн Улсын өмгөөлөгчийн тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хийгдэж буй ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Ханнс Зайделийн сангийн төслийн ажилтан С.Мөнхжаргал, Ханнс Зайделийн сан экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнчимэг, Улсын өмгөөлөгчийн туслах Х.Цэцэгмаа, “Хуульзүйн туслалцааны төв”-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарыг өмгөөлөгч н.Тилеуберди нар оролцлоо.
Уулзалтын үеэр Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг “ Их ажлын хажуугаар цаг зав гаргаж биднийг хүлээн авч уулзаж байгаа Засаг дарга танд маш их баярлалаа. Энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь таны ярианаас шууд мэдэгдэж байна. Аль хэдийн энэ чиглэлийн үйл ажиллагааны ард гарсан байна. Баян-Өлгий аймагт үндсэн хуульд заасан ажлыг зохих түвшинд хийж, хэрэгжүүлж, төрийн ажлыг системтэйгээр нэвтэрүүлээд төсөв мөнгийг хувиарлаж, суулгаж чадсан, мундаг чадалтай ажиллаж байгаад талархалтай байна. Таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.
Ташрамд дурдахад, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа “Хууль зүйн туслалцааны төв” нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах, адил тэгш боломжоор хангагдах төрөөс төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах юм.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин