Гялсбанк урамшуулалт аяны эхний Iphone13 утасны эзэн тодорлоо
Үйл явдал
/
2022-06-14

 

Төрийн банкнаас таны цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн олон төрлийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээний урамшуулалт аяныг энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал зарласан. Уг аяны хүрээнд харилцагч “Гялсбанк” үйлчилгээг ашиглан сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр урамшуулалт аянд хамрагдаж, iPhone13 гар утасны эзэн болох боломжтой юм.

Аяны хүрээнд “Гялсбанк”-аар сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулах бөгөөд тавдугаар сарын урамшууллын эзнийг тодруулан iPhone13 гар утсыг гардуулан өглөө.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.

Төрийн банкнаас харилцагч танд санхүүгийн 80 гаруй үйлчилгээг Гялсбанкаар авч, өөрийн цаг заваа хэмнэн, давхар урамшуулалд хамрагдах алтан боломжийг олгож байна.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.