Б.Бат-Эрдэнэ сайд аа!!! ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН бүсэд олгосон ХУЛГАЙН  ЗӨВШӨӨРЛИЙГ цуцлах уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-14

Бүх зүйл хуулийн дагуу явагдана гэж эрхэм сайд та олон удаа ярьсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Бага Шар хоолойн амны хэсэг газрыг ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ТЭРБУМТНУУДАД ХАУС ХОРООЛОЛ барих зөвшөөрөл олгочихсон хүмүүст ямар хариуцлага тооцох вэ!!! Эрхэм сайд та ИРГЭДИЙНХЭЭ талд байх уу, НАМ-ынхаа нөхдийн талд орох уу!!! Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ та БАЙГАЛЬ СҮЙТГЭЖ баригдсан барилгуудыг ЭД ХӨРӨНГӨ гээд эвдэж сүйтгэх, зайлуулах замаас ХОЙШ СУУЧИХЛАА гэв үү. Эд хөрөнгө босгоход нь  ЭВДЭГДЭЖ СҮЙРЧ байгаа байгаль таны хувьд юу юм бэ? Богд уулын  амаар дүүрсэн болсон болоогүй ХАУСУУДЫГ  бусадтай нь адил л нураая. Чадахгүй юм бол баригдхаас нь өмнө БАЙГАЛЬ СҮЙТГЭХИЙГ зогсоодог байя.

Баригдчихсан хойно нь НУРААЖ болохгүй бас нэг хөрөнгө цаана чинь босох гэж байна. Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр  Бага-Шар хоолойн амны байгалийг сүйтгэж БАЯЧУУДЫН ХАУС ХОРООЛОЛ босгох гээд шав тавьсан байгааг мэдсэн үү.  Бага-Шар хоолойн амыг иргэд хамгаалж ширгэсэн булаг нь одоо л  ундарч  байгаа. Иргэд нь   хашаалж хамгаалж  мод тарьж , цэцэг ургуулж  одоо л усны ундарга нь сэргэж, ан амьтад нь тайван болж байхад БАЯЧУУДЫН ХАУСЫГ барьж сүйтгэх юм гэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД хөдөлгөөнийг  иргэд нь дэмжиж  энд мод тарья гэж уриалаад байхад нэг хэсэг нь СҮЙТГЭХ гээд ШАВ тавиад явж байх нь ХИР ЗОХИСТОЙ ЮМ БЭ? Б.Бат-Эрдэнэ сайд аа иргэд нь хамгаалж үлдсэн онгон байгалийг сүйтгэж БАРИГДЧИХСАН ХОЙНО НЬ НУРААЖ БОЛОХГҮЙ бас нэг хөрөнгө энд босох гэж байна!!! Нутгийн иргэд нь  байгалиа хамгаалаад байна гэсэн чинь эрх мэдэлтнүүдийн хотхон барих газрыг хамгаалаад  байсан болж таарах уу!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.81.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.