Байгаль орчны хээрийн сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-06-14

 

“Эрдэнэс силвер ресурс” ХХК, Канадын Мерит төсөлтэй хамтран “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үр дүнг үнэлэх”, “Уурхай дахь усны нөөцийн ашиглалт, хамгаалалд хяналт хийх” чиглэлээр боловсруулсан хээрийн гарын авлагыг ашиглах арга зүйн танхимын сургалтыг 06 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Мандалговь хот, хээрийн практик сургалтыг 06 дугаар сарын 9-ний өдөр Салхитын уурхайн талбайд тус тус хамтран зохион байгууллаа.

Тус сургалтанд Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон сумдын уул уурхай, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтнүүд, Усны газар, Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн холбогдох төлөөллүүд, Усны сав газрын зөвлөл, Экологийн цагдаагийн алба, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ны Байгаль орчны мэргэжилтнүүд зэрэг нийт 35 хүн оролцлоо.

Сургалтаар Салхит уурхайн үйлдвэрэлийн болон ахуйн хэрэглээнд ашиглаж буй гүний худгуудаас дээж авах, хаягдлын далан болон худгуудын ойролцоох байгаль орчны мониторингийн худгуудын түвшинг хэмжих хаягдлын далан, цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал уснаас дээж авах, шимт хөрсний овоолгыг стандартын дагуу байгуулах, хөрс, ургамлын бичиглэл хийх, зэрэг арга зүйг оролцогчдод газар дээр нь туршилт хийсэн. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.27.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.