Монгол Улсын хувьд зуны улиралд дотоод, гадаадын аялал жуулчлал явагддаг оргил үе нь байдаг. Энэхүү оргил үе эхэлж байгаатай холбогдуулан ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс анх удаа ХХЕГ, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, хилийн цэргийн 0184 дүгээр ангитай хамтран “Хил орчмын аялал жуулчлалын бүсэд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах онцлог: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийлээ. Эрдэм шинжилгээний хуралд хилийн цэргийн анги, салбар, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, хил судлалын чиглэлээр магистр, докторт суралцаж байгаа Хил хамгаалах байгууллагын 60 гаруй алба хаагч, эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд хил орчмын аялал жуучлалын бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын асуудал, орон нутгийн засаг захиргаатай Хил хамгаалах байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тухайн бүс нутгийг тэмдэгжүүлэх, анхааруулах санамж, зөвлөмж байршуулах асуудал, аялагчдад хандсан үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах, хилийн аюулгүй байдлыг хангах, аялагчдаас хил хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх асуудал болон тал хээр, говь цөлийн хил орчмын аялал жуучлалын бүсэд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах онцлог, хилийн бүс, зурвас дахь аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хилийн аюулгүй байдалд нөлөөлөх нь зэрэг 32 илтгэл ирүүлснээс 6 илтгэлийг хурлаар хэлэлцсэн юм.
Эрдэм шинжилгээний хуралд хилийн цэргийн анги, салбар, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, хил судлалын чиглэлээр магистр, докторт суралцаж байгаа Хил хамгаалах байгууллагын 60 гаруй алба хаагч, эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд хил орчмын аялал жуучлалын бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын асуудал, орон нутгийн засаг захиргаатай Хил хамгаалах байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тухайн бүс нутгийг тэмдэгжүүлэх, анхааруулах санамж, зөвлөмж байршуулах асуудал, аялагчдад хандсан үйлчилгээний төрөл, хэлбэрийг олшруулах, хилийн аюулгүй байдлыг хангах, аялагчдаас хил хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх асуудал болон тал хээр, говь цөлийн хил орчмын аялал жуучлалын бүсэд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах онцлог, хилийн бүс, зурвас дахь аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хилийн аюулгүй байдалд нөлөөлөх нь зэрэг 32 илтгэл ирүүлснээс 6 илтгэлийг хурлаар хэлэлцсэн юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь цаг үеэ олсон бөгөөд Монгол орны тусгай хамгаалалттай онгон дагшин газруудын 64.3 хувь нь хилийн бүс зурваст оршдог байна. Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр онцлон анхаарч эхэлсэнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчид аль болох байгалийн унаган төрхөө алдаагүй үзэсгэлэнт газруудаар аялах сонирхол ихэссэнтэй холбоотойгоор хилийн бүс зурваст нэвтрэх аялагчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцолж байгаа юм. Нөгөөтэйгүүр, үүсч буй цагийн байдалтай холбогдуулан хил хамгаалалтыг хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал багагүй хөндөгдөж байна. Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хувьд хилийн хариуцсан хэсэгт Дарьгангын тусгай хамгаалттай байгалийн үзэсгэлэн, хуучны хөрөг, хүн чулуу ихтэй. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийснээрээ орон нутгийн Байгаль орчин аялал жуулчлалын чиглэл хариуцсан байгууллагуудаас хилийн бүс, зурваст аялагчдын байгальд хор хохирол учруулах, зэрлэг ан амьтан агнах, хөрөг хэрэгсүүр ухах, газар орныг нь хөндөх зэрэг эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх хамгаалахад хамтран ажиллах, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийг энэ чиглэлд идэвхтэй оролцуулах зэрэг боломжит саналуудыг гаргаад байна.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин