Тагнуулчдын дурсгалын хөшөө эх орны баруун, зүүн цэгт сүндэрлэлээ
Үйл явдал
/
2022-06-16
Орчин цагийн Тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойг тохиолдуулан Хилийн тагнуулын газраас санаачлан тагнуулчдын дурсгалын хөшөөг эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын Хамар даваа, баруун хязгаар нь Ховд аймгийн Булган сумын нутагт орших Алаг толгой зэрэг газруудад босгож, өнөөдөр нээлтийг хийсэн юм.

Эх орны зүүн цэгт сүндэрлэсэн тагнуулчдын дурсгалын хөшөөний нээлтийг хилийн цэргийн 0198 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Монгол Улсын язгуур эрх ашиг сонирхол, гадаад, дотоод таатай нөхцлийг хангахын төлөө далд фронтод ажиллаж байдаг нийт тагнуулчдадаа халуун баяр хүргэе.

13 хүн, зогсож буй хүмүүс ба тэнгэр нарын зураг байж магад

7 хүн, зогсож буй хүмүүс ба тэнгэр нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.