Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс удахгүй болох дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан иргэд олон нийт, ажилтан, албан хаагчид руу чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь энэхүү эко явган аялал бөгөөд дүүргийнхээ албан хаагчдын хамт Сонгинохайрхан уулын оргил хүртэл 4 км замыг туулан, явган аялалын маршрутын дагуу оргил тус бүрт мэдээллийн самбар байршуулан зарим тохижилтын өнгө үзэмжийг будаж сэргээн, орчны хог хаягдлыг цэвэрлэн сайн дурын хэд, хэдэн ажлыг өрнүүлэн алхлаа.
Эко аялалд оролцсон албан хаагчид хөтөлбөрийн хүрээнд цэвэр агаарт алхаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэн, сайн дуран ажилд оролцон, хайрхан ууландаа бараалхаж, “Happy Valley” спорт амралтын төвд далайн хөвөө хязгаарт очсон мэт мэдрэмжийг авч, баг хамт олноороо хөгжөөнт тоглоом тоглож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, алжаалаа тайлан, нэг өдрийн турш хамтдаа мартагдашгүй олон дурсамж бүтээлээ.
Энэхүү эко явган алхалтыг хамтран зохоин байгуулсан Монголын явган алхалтын холбоо, Сараана байгаль хамгаалах сан, “Happy Valley Mongolia” спорт амралтын төв зэрэг байгууллагууддаа талархал илэрхийлэн, амжилт хүсье.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин