ЭРҮҮЛ МЭНДИЙН С.ЭНХБОЛД : Уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даана
Үйл явдал
/
2022-06-16
Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмийг улсаас даах шийдвэр гаргалаа. ялангуяа тархины саажилттай, уналт таталт өгдөг хүмүүс болон хүүхдүүд уудаг эмийг хөнгөлөх юм. Энэ сарын 29-нд швейцар улсаас энэ төрлийн зарим эмийг оруулж ирэхээр болсон. Ганцхан уналт, таталтын эм тасалдаагүй. тээвэр, ложистикийн улмаас зарим эмийн импорт саатсан.

Сүүлийн үед манайхан гадаадын улсад очиж мэдрэлийн ёзоорыг тасалж, таталтыг багасгадаг мэс засал хийлгэдэг байдлыг багасгахын тулд гаднын туршлагатай эмч нарыг багаар нь урьж авч ирэн улсад энэ төрлийн мэс засалыг хийдэг болохыг зорьж, боломжийг бүрдүүлэхээр гэрээ байгуулах гэх мэтийн шаардлагатай шат дараатай ажлыг зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.