Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 3 сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүйн байнгын хороо, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан хэлэлцүүлгийг өнөөдөр “Сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн гишүүд болон ХЗДХЯ, ЭМЯ, БОАЖЯ, УЕПГ, ЦЕГ, ШШҮХ, МХЕГ, СЭМҮТ, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Хохирол үнэлгээчдийн холбоо” зэрэг 11 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг “Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцох зохицуулалт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Баатаржав “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, ангилал, шинж тэмдгүүд”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Амгаланболд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний нэршил, аргачлалын асуудал”, Өмгөөлөгч, судлаач А.Төвшинтөгс “Сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэх буй практик, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, илтгэлийн сэдвүүдийн хүрээний асуулт хариултын явцад “Сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох” зохицуулалтын зорилго, агуулга, хэрхэн ойлгож, хэрэглэх, нэр томьёолол нь оновчтой эсэх асуудлыг нэг мөр ойлгож, тодорхой болгох хэлэлцүүлгийн зорилго хангагдлаа гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн хуулийн төсөлд зохих өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсгээс гаргах, Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд “сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох”-той холбоотой асуудлаар ажлын хэсгийн байр суурийг илэрхийлэх, гишүүдэд мэдээлэл өгөх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин