Бэлтгэл үүрэгтнүүдэд “Цэргийн бага мэргэжил олгох” сургалт амжилттай явагдаж дууслаа
Үйл явдал
/
2022-06-21
Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб Зэвсэгт хүчний 120 дугаар ангитай  хамтран дүүргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнд "Цэргийн бага мэргэжил олгох"  сургалт 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Сертафикат гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Л.Дагвасүрэн, Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү сургалтаар бэлтгэл үүрэгтнүүдийг артиллерийн тагнуулчин, тооцоочин, хол хэмжигч, наводчик, радиотелефончин мэргэжлээр сургасан бөгөөд өдөрт 10 цагийн онол, дадлагын хичээл хослон явагдлаа.

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн бэлтгэл үүрэгтнүүдэд баяр хүргэн үг хэлэхдээ Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн сургалтанд идэвхтэй хамрагдан амжилттай суралцсан дайчиддаа талархал илэрхийлэн, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Бэлтгэл үүрэгтэн А.Сугаррагчаа: “Би зарлан дуудах хуудас аваад маш их доголсон. Эр цэргийн алба нь сахилга зохион байгуулалттай алба юм. Дахин алба хаах боломж олгосон дүүргийнхээ ЗДТГ болон Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээлээ.

Хүндэт зочид, төгсөгч нарт тус ангийн дайчид гардан тулааны болон урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.