Махны чанар аюулгүй байдлыг шалгажээ
Үйл явдал
/
2022-06-21
Багануур Дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2022 оны 06-р сарын 09-ний өдрийн "Махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх тухай" төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлгийн тасаг хамтран дүүргийн нутаг дэвсгэрт махны худалдаа, хоол үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийлээ.

1 хүн, зогсож байгаа, хоол хүнс ба дотор нарын зураг байж магад

5 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Шалгалтын хэсгийнхэн “Хүнсийг хэрхэн зөв сонгох вэ?”, “Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт” зэрэг сэдвүүдээр яриа таниулга хийж, зөвлөгөө өгч ажилласан байна.

Мөн иргэдэд мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа мал эмнэлгийн гэрчилгээ, шинжилгээний бичиг, бүтээгдэхүүний сав баглаа, боодол, хадгалалтыг сайтар шалгаж, авч байхыг зөвлөж байна.

3 хүн, зогсож буй хүмүүс, хоол хүнс ба дотор нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.155.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.