Үерт автсан нүхэн гарцны усыг соруулж, лаг шаврыг зөөвөрлөн зорчих хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна
Үйл явдал
/
2022-06-21
Өнгөрөгч өдөр орсон хур тунадасны улмаас 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо руу явах нүхэн гарцад үерийн ус ихээр хуримтлагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжийг хязгаарласан. Тиймээс дүүргийн удирдлагууд өнгөрөгч шөнө нөхцөл байдал хүндэрсэн хэсгүүдэд ажиллаж, үерийн хор уршиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан билээ.

May be an image of 2 people and outdoors

Өнөөдөр ч мөн хүндэрсэн хэсгүүдэд ажиллаж үерийн усанд автсан нүхэн гарцын усыг соруулах, лаг шаврыг зөөвөрлөж зорчих хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Усны барилга байгууламжийн газар, Үндэсний аврах бригад, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, УБТЗ-ын Зам анги, Туул гүүр далай ХХК-ний ажилтан, алба хаагчид өглөөний 10:00 цагаас хойш зориулалтын техник, хэрэгслүүдийг ашиглан шуурхай арга хэмжээ авч байгаа нь энэ юм.

May be an image of 6 people, body of water and text

Урин дулааны улиралд байгалийн болзошгүй олон хүчин зүйлээс шалтгаалан гэнэтийн үер, салхи шуурганд өртөх зэрэг олон эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид энэхүү хэсэг дахин үерийн усанд автах эрсдэлийг тооцоолон Усны барилга байгууламжийн газар, Онцгой байдлын албаны туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран зөв сувагчлал, ус зайлуулах шугам зэргийг хэрхэн хийвэл зохистой талаар газар дээр нь санал, солилцон ажиллав. Зарим иргэд анхнаасаа ус зайлуулах хоолой хийх хэрэгтэй байсан хэмээн санаа бодлоо илэрхийлж байна. Та бүхний сайн мэдэхээр энэхүү хэсэг нь төмөр замын тээврийн аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангах стратегийн түвшний байгууламж юм. Тиймээс бид дахин зорчих хөдөлгөөнийг хаах хэмжээний нөхцөл байдал үүсгэхгүйн тулд холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэн хамтран ажиллахыг хичээх болно.

May be an image of 8 people, outdoors and text

Мөн өнөөдөр Үндэсний аврах бригадын албан хаагчид маань энэхүү нүхэн гарцанд авто машинтайгаа үерийн усанд суусан 15-р хороонд оршин суугчдыг аврах завь, хантааз ашиглан аюулгүй хэсэгт гарган тусламж үзүүллээ.

Иймд иргэн та болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, үерийн аманд буухгүй байх, орон сууцны хорооллууд автомашины гарааш ,зоорины давхарт үерийн ус орохоос урьдчилан сэргийлж ус зайлуулах хоолой, сувгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, хамгаалалтын бүс зурвас хийхийг анхааруулж байна.

May be an image of 7 people and outdoors

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.