-2022 оны 5 сарын 1-ний өдрөөс улс орон даяар Эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны томоохон ажил өрнөж байна. Цар тахлын дараагаар эрүүл мэндийн салбарынхан энэ том ажлыг эхлүүлэхэд бэрхшээл гарч байна уу?
- Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт цар тахлын нөлөөгөөр олон бэрхшээл үүсч байгаа боловч шинэ боломж, санхүүжилтийн эх үүсвэрүүд гарч ирж байгаа гэдгийг дурдаж байгаа. Жишээ нь Барууны улс орнууд сүүлийн 30 жилд хийж чадаагүй эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлыг цар тахлын үеийн хоёр жилийн дотор хийсэн гэдгээ мэдэгдэж байна. Бид ч мөн ингэж харж хийж байна. Засгийн газар ба УИХ-ын гишүүд салбарын шинэчлэлд онцгойлон анхааран дэмжиж, боломж олгож байгаад талархаж байгаа. Бид цар тахлын хүнд үед салбарын цогц шинэчлэлийн ажлуудыг маш богино хугацаанд төлөвлөн, хэрэгжүүлж өнөөдөр үр дүнгээ дүгнэн харж эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын хүнд үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал ажил болох эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бэлтгэж эхэлсэн бөгөөд 2021 оны 6 сард улсын төсвийн тодотголд оруулж, 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт батлуулж чадсан. Уг хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг 21 аймаг, есөн дүүрэгт нэн шаардлагатай ходоодны дуран, эхо, рентген аппарат, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүдний чиглэлийн хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулан өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлд олон улсын стандартад нийцсэн 17 “Эрүүл мэндийг дэмжих төв” иргэдэд үйлчилж эхлээд байна. Үлдсэн аймгуудад дэмжих төвийн барилгын засвар болон тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлууд хийгдэж байна. Засварын ажил тоног төхөөрөмжийн суурилуулалтад өдөр тутамдаа өөрийн биеэр хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд он гарснаас хойш 14 аймгийн эрүүл мэндийн төвд ажилласан байна. Цар тахлын хүнд үед бид 21 аймаг, УБ хотын томоохон эмнэлэгүүдийг хүчилтөрөгчийн үйлдвэр ба дотоод шугам хоолой төгсгөвч, амьсгалын аппаратаар иж бүрэн хангаж сэхээн амьдруулах чадавхийг сайжруулсан ба ЭМЯ үндэсний хэмжээний хүчилтөрөгчийн хангамж ба эмнэлгийн хог хаягдлыг экологид ээлтэй боловсруулах менежментийн төлөвлөгөөтэй болно.
-Эрт илрүүлгийн ач холбогдлыг бодлогын түвшинд хэрхэн үнэлж байна вэ?
- Эрт илрүүлгийн ажил эхлээд нэг сарын хугацаанд 127 мянган хүн үзлэгт хамрагдсан байгаагаас харахад бидний ажил нэлээд эрчтэй, амжилттай явагдаж байна. Учир нь, 2021 онд бүтэн жилийн хугацаанд 96,800 хүн хамрагдсан байдаг. Сар бүрийн дүн, жилийн дүнг тооцон гаргах цахим программ бэлэн болсон. Үр дүнгийн хувьд жишээ нь Улсын Нэгдсэн 3-р эмнэлэгт 5 сард 1250 иргэн үзлэгт хамрагдсанаас умайн хүзүүний хавдрын ПАП шинжилгээнд хамрагдассадын 16.4 хувьд эмгэг, ходоодны шинжилгээнд хамрагдасдын 0.5 хувьд хавдар, 3.6 хувьд хавдрын урьдал, зүрхний шинжилгээнд 11.2 хувьд зүрх судасны эмгэг илэрсэн байна. Манай улсад өнөөг хүртэл өвчлөлийн нас, хүйс, газар зүйн байрлал, түүнд нөлөөлж буй бусад хүчин зүйлийг багтаасан нэгдсэн том дата хангалттай биш байна. Тэгэхээр энэ ажлыг манай улсын урт хугацаандаа хийж, хэрэгжүүлэх маш том бодлогын арга хэмжээний эхлэл гэж ойлгож болно. Энэ удаа бүх насны иргэд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Жилийн дараа гэхэд бид өвчлөл, өвчний төрлийг бүс нутаг болон аймгаар гаргаж, тухайн аймаг, суманд зонхилон тохиолдож буй өвчнүүдэд орчны хүчин зүйл нөлөөлж байна уу? хоол, хүнс, ахуйн хэрэглээнээс болж байна уу? өөр бусад ямар хүчин зүйл нөлөөлж байна? гэх мэт нарийн асуудлыг тодорхой болгох суурь мэдээлэлтэй болох юм. Үүний дараа чиглэсэн тодорхой бодлогууд гарч эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна.
Жишээ нь, хавдар бол өнөөдөр ганцхан манай улсад тулгамдаад байгаа асуудал биш. Дэлхий дахинд хавдрын өвчлөл ихэссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, нийгэм өөрөө маш хурдтай хөгжиж, үүнтэй холбоотойгоор хүний амьдралын хэв маяг, амьдрах орчин, хоол хүнс гэх мэт олон зүйлд маш их өөрчлөлт орж байна. Үүнийг дагаад зарим өвчний тохиолдол нэмэгдэж байгаагийн нэг нь хавдрын өвчлөл юм. Аливаа хавдрыг эрт оношилбол бүрэн эдгэрэх хувь өндөр байдаг ба эдийн засгийн хувьд иргэнд ч, нийгэмд ч үр ашигтай. Иймд эрт илрүүлэг маш чухал юм. Мөн эрүүл мэндийн боловсролыг аль болохоор багад нь, сургууль цэцэрлэгийн насанд нь олгох хэрэгтэй байгаа юм. Ингэснээр бид хүн амаа эрүүлжүүлэх сууриа тавьж, монгол хүн урт насалж, эрүүл амьдрах боломжтой болно. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс Ерөнхий сайдын санаачлан эхлүүлсэн энэ ажил маш үр дүнтэй болох ёстой. Үүнийг дагаж, дээр хэлсэнчлэн манай улсын эрүүл мэндийн салбарт том дата үүсэж, түүнээс нотолгоонд суурилсан манай салбарын шинэлэг бодлогууд гарч ирэх юм.
-Эрүүл мэндийн салбарын хөгжлийн цогц бодлогыг боловсруулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон шинэчлэлийг цогцоор нь хийж байна. Үүнд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, гүйцэтгэлийн санхүүжилт ба нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэлүүд шил шилээ даран маш хурдацтай өрнөж байна.
Эрт илрүүлэгтэй зэрэгцээд бидний хийж буй бас нэг томоохон шинэчлэлийн ажил нь ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТ юм. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ цахимжсанаар “Иргэн бүр цахим карттай” болж байна. Ингэснээр тухайн иргэний төрснөөс хойшхи бүх эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цахим картанд хадгалагдаж өвчний түүх үүсэх боломжтойгоос гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын суурь мэдээллийн бааз бүрдэж байгаа юм.
Мөн 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилт ба нэг худалдан авагчийн тогтолцооны шинэчлэлийг хийсэн. Энэ тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжиж эхэлснээр салбарын эмч, ажилчдын тулгамдсан асуудал болох цалинг нэмэх боломж эмнэлгийн дарга нарт олгогдож байгаа юм. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хамгийн том давуу тал нь иргэд ЭМД-аараа эмнэлгээ сонгож үйлчлүүлэх боломжтой болсон бөгөөд төр ба хувийн хэвшлийн бүхий л түвшний эмнэлгүүд улсын төсвөөс санхүүжилт авахгүйгээр оношилгоо, эмчилгээний гүйцэтгэлээрээ ЭМДЕГ-аас санхүүжилтээ авдаг болсон. Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй, иргэндээ ээлтэй зөв систем бүрдсэн.
-Сүүлийн өдрүүдэд эмийн чанарын асуудал ихээр яригдаж байна. Эмийн үнэ, чанар, хангамжийн тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Бид эмийн чанар, нэг худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан бөгөөд эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ жилийн хувьд ч бид салбарын хүрээнд “Чанар аюулгүй байдлын жил” болгон ажиллаж байгаа бөгөөд үүнд эмийн чанар ихээхэн ач холбогдолтой байгаа.
Энэ зорилтын хүрээнд Дэлхийн томоохон эм үйлдвэрлэгч Швейцарын Новартис компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаагаас гадна өнгөрсөн тавдугаар сард Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцох замаараа би зориуд Копенхаген хотноо орших НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн газрын Төв оффис болон агуулахтай танилцаж туршлага судлан ажилласан. Тус айлчлалын дүнд Хүүхдийн сангийн Хангамжийн газраас Монгол Улсад ханган нийлүүлэх боломжтой эм, вакцин, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг эрүүл мэндийн үндсэн технологиудын нийлүүлэлтийг хэрхэн хийх боломжтой талаар нарийвчлан танилцаж, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдтэй интерактив хэлэлцүүлэг өрнүүлсэн. Засгийн газрын зүгээс зайлшгүй шаардлагатай эм, вакцин, эмнэлгийн хэрэгслийг төвлөрүүлж худалдаж авах нөхцөлд агуулахын менежментийг нутагшуулж, тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай талаар Хүүхдийн сангийн Хангамжийн газар онцолж энэ талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, техникийн туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болохыг тэд хэлсэн. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн газраар дамжуулан тодорхой нэр төрлийн эм, вакциныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн манай улсад Олон улсын стандартын дагуу АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эмийн төв агуулахыг ашиглалтад хүлээн авсныг мэдээлж , үүнтэй холбоотойгоор агуулахад ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний хяналтын програм хангамжийг нэвтрүүлэх, агуулахын менежментээр техникийн туслалцаа үзүүлэхийг Хүүхдийн сангийн Хангамжийн газрын удирдлагаас албан ёсоор хүссэн. Тус Хангамжийн газрын холбогдох газар, хэлтсүүд дээрх жагсаалтад багтсан эм, вакциныг манай улсад нийлүүлэх үнэ болон бусад нөхцөлийн талаар аль болох түргэн хугацаанд судлаж, хариуг албан шугамаар Эрүүл мэндийн яаманд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт хүргүүлнэ гэдгээ мэдээлсэн. Мөн эм, эмийн хэрэгслийн хуулийн төслийг бид татан авч нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа.
-Эмийн хангамж дээр хүүхдийн хавдар, саа, саажилтын эмийн асуудалд ямар ахиц гарсан бэ?
-Чанартай эмийг үйлдвэрлэгчээс болон эмийн хатуу зохицуулалттай орнуудаас ханган нийлүүлэх ажлын хүрээнд үе шаттай олон ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Хамгийн сүүлийн үр дүнтэй ажил тархины саа, саажилттай хүүхдийн эм, түүнчлэн хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин болоод хүүхэд болон насанд хүрэгчдэд түгээмэл хэрэглэгддэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг өвчлөлийн мэдээллийн хамт бэлтгэн Хүүхдийн сангийн Хангамжийн газрынханд танилцуулж хамтран ажиллахаар болсон. Эхний үр дүнгүүд гарсан бөгөөд тархины саа, саажилттай хүүхдүүдийн 12 нэр төрлийн эмийг Франц, Герман, Швейцари зэрэг улс орны үйлдвэрлэгчээс татан авах саналыг хүргүүлсэн. Бид эмийн чанарыг сайжруулах зорилгоор ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран чанартай эмийг, эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас татан авах тал дээр анхааран ажиллаж байна. Мөн тархины саажилтын үед тодорхой заалт шаардлага хангасан хүүхдүүдэд хийгддэг дэлхийн цөөхөн оронд хийж байгаа селектив дорсаль ризотомия хагалгааг монголд нутагшуулахаар ажиллаж байна.
-Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулган ямар сэдвийн хүрээнд хуралдсан бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн энэ удаагийн чуулган “Эрүүл мэндийн төлөө энх тайван, энхийн төлөө эрүүл мэнд” сэдвийн хүрээнд хуралдлаа.
Энэ удаагийн чуулганд “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах” асуудлаарх өндөр түвшний уулзалтаас баталсан Улс төрийн тунхаглалын хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилт, явцын тайланг тайлагнаж оролцлоо. Үүнд ХДХВ, вируст гепатит, бэлгийн замаар дамжих халдварын дэлхийн стратегиудын хэлэлцүүлэг, Дэлхийн дархлаажуулалтын зорилт 2030-ын хэлэлцүүлэг, Эх, нярай, бага насны хүүхдийн хоол тэжээл зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Чуулганы үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирлаар Др. Тедрос Гебрейусус улиран сонгогдсон бөгөөд Др.Тедрос Гебрейусусд цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газрын хариу арга хэмжээ, нөхцөл байдлын талаар товч танилцуулж, ДЭМБ-аас санаачлан НҮБ-ын системийн байгууллагууд болон олон улсын доноруудын санхүүжилтээр хэрэгжүүлж буй вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөр болон халдварын эсрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, АСТ-А хөтөлбөрүүд нь хөгжиж буй улс орнуудад нэн шаардлагатай вакцин, эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлсэн нь цар тахлын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан болохыг тэмдэглэж, дээрх хөтөлбөрүүдийн үр шимийг хүртэгч улсуудын нэг болохын хувьд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ДЭМБ-д талархал илэрхийлсэн.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейусусд хандан эмийн хяналтын үндэсний лабораторийн хүчин чадалд үнэлгээ хийлгэж, шинжээчдийн багаар лабораторид тавигдах олон улсын стандарт шаардлага зэргийг тодорхойлуулж, түүний дагуу чадавх бэхжүүлэх, хүний нөөцийг сургах зэрэгт шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засгийн газарт бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Мөн чуулганы үеэр Женев хотноо ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан удирдах албан тушаалтнууд, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны удирдах албан тушаалтнууд болон Олон улсын атомын энергийн агентлагийн ПАКТ хөтөлбөрийг хариуцсан газрын захиралтай тус тус хоёр талын ажил хэргийн уулзалтуудыг хийсэн. Уулзалтын үр дүнгүүд удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.
-Эрүүл мэндийн цахим шилжилтийн ажлын явц ямар байна вэ? Ямар ахиц, дэвшил, шинэчлэлүүд бэлэн болсон байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүд 30 гаруй цахим системүүдийг ашигладаг бөгөөд хоорондоо холбогдож, интеграц хийгддэггүй, мэдээлэл солилцдоггүй байсан. Салбар удирдаж байгаа хүний хувьд хийх юмсан гэж зорьж буй гол ажлын нэг нь эмнэлэг бүрд тусдаа ашиглагддаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон системийг хоорондоо холбогддог болгож интеграц хийх, нэг ёсондоо нэгдсэн мэдээлэл солилцох боломжтой болгох цахим шинэчлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Ерөнхий сайд 2021 оны зургадуг
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин