ЖЕНКО-гоос зүүгдэж гишүүн болсон Н.Ганибал НҮҮРЭЭ БУРУУЛЖ, ЗҮСЭЭ ХУВИЛГААД зугтаж байна!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-22
 
Наран мандах зүг, хурдны өлгий Сүхбаатар нутгаас өмнөх жилүүдэд төр түшилцсэн эрхмүүд дандаа МАН-ын хууччуул байв. 2020 оны сонгуулиар цэнхэртүүлж, АРДЧИЛЛЫН ХӨХ ТУГИЙГ намируулсан хоёр гишүүний нэг нь Наянтайн Ганибал гишүүн. Одоо Ж.Батсуурь хаана явна Н.Ганибал тэнд л таваргаж явна. Бас болоогүй ээ, өөртөө таарсан хурган улстөржчихнө. Байнгын хорооны хуралдаанд СОГТУУ СУУЖ шившиг болсон удаа бий. Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг сүүдэр мэт дагаж явсаар төр түшилцэх эрхээ өвөртөлсөн нөхөр. Түүнийг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд байхад газрын дарга, Зам тээврийн сайд байхад ч газрын дарга, Ерөнхийлөгч байхад нь ч орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан. ЖЕНКО Х.Баттулгын бараг “өргөмөл хүүхэд” нь шахуу байж билээ!! Ноён урваач, нохой шарваач гэж үг бий. ЖЕНКО-г төрийн тэргүүний өндөр сэнтийгээс буусны дараагаас нүүрээ буруулж нутгийн гишүүн Ж.Батсуурийн суганд шигдэх шахаад явах болсон.
 
Одоо бол бүлгийн дарга БИДОН хэмээх Д.Ганбатыг огцруулах их үйлсэд хүч нэмж, алсдаа бүлгийн дарга болох урт холын бодолд дараатай яваа нэгэн. Сүхбаатар нутаг хэзээнээсээ хурдан хүлгээрээ алдартай. Н.Ганибал гишүүн ч бас эр хүн болохоор цөөн тооны адуутай. УИХ-аар саяхан “Баяр наадмын тухай” хуулийг хэлэлцэн батлах үед МОНГОЛ АДУУ УДАХГҮЙ УСТАНА хэмээн шинжлэх ухааны үндэстэй зүйл яриад амжсан. Түүний энэ ярианд уяачид, нутгийн түмэн нь, малчид дургүй байх нь аргагүй. Монгол төрийн түшээ хүн байж МОНГОЛ АДУУ УСТАНА хэмээн ярих нь мэдээж хэрэг зохимжгүй зүйл. Н.Ганибал гишүүнээ эр хүний мөс заагаад найзалсан шиг найзалж, дагасан шиг дагаж болохгүй байна уу!! Хүчтэй үед нь бараадаж дагачхаад, хүчгүй үед нь орхиод явах чинь ЭР ХҮНД тэр тусмаа төрийн түшээ хүнд БАЙЖ БОЛОМГҮЙ чанар шүү!!! ЖЕНКО-гоос зүүгдэж гишүүн болчхоод дараа нь НҮҮРЭЭ БУРУУЛЖ, ЗҮСЭЭ ХУВИЛГААД зугтаж байгаа танаас ичиж байна шүү!!! Н.Ганибал гишүүнээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.