Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж ₮270 тэрбумын зөрүүг УИХ-д танилцуулахаар боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-23

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материал, төсөвт өртөгт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох магадлалын тайланг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт 524 төсөл арга хэмжээг зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хасагдах төслийн жагсаалтыг үндэслэн 870 нэр төрлийн барилгын материал дээр үнийн өсөлтийг тооцож  төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн зөрүү бий болж буйг танилцуулсан юм.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан төсөл, арга хэмжээний ажлын тайланг УИХ-д танилцуулахаар боллоо. Хил гааль хаалттай, эдийн засгийн хүнд үед олон салбарт хүндрэл учирч эхэлсэн. Тэгвэл барилгын салбар энэ хүнд сорилтын эсрэг шуурхай арга хэмжээ авч үнийн өсөлтөд магадлал хийснээр ийнхүү УИХ-д танилцуулахаар болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.197.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.