Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, эрдэнэсийн хот өргөжин тэлэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирээдүйн их усны хэрэглээг бүрэн хангахын тулд усан хангамжийн төв 3-р шугам хоолой шинээр тавих түүхэн бүтээн байгуулалтыг цах тахлын амаргүй цаг үед 2 жилийн өмнөөс эхлүүлсэн. Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам 820мм голчтой ган хоолой татах шугам хоолойн угсралтын ажлын хүрээнд нийт 59 мянга гаруй шугам хоолойг худгуудын хаалт арматур дагалдах тоноглолуудын хамт 100 хувь угсарч дуусгасан байна. Мөн улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ханган ажиллаж байгааг Ерөнхийлөгчид танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех 65 км-ийн алс Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62 мянган м3 цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч, эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн байв. Хэрэв нэг шугамд гэмтэл гарвал үлдсэн ганц шугмаар үйлдвэр болон хотыг цэвэр усаар хангах боломжгүй болсон тул нөөц гурав дахь шугам татах бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөдөр ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Цэвэр ус дамжуулах 3-р шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа дахин 50 жилээр уртасч, аюулгүй байдал бүрэн хангагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цэвэр ус дамжуулах 3-р шугам шугам хоолойг ашиглалтад оруулснаар, Эрдэнэт хотыг ундны цэвэр усаар хангах, Эрдэнэт үйлдвэрийг хэрэгцээний усаар хангах, мөн Эрдэнэт үйлдвэрийн тарьж ургуулах 100 сая модыг усаар хангаж, ургуулах нөхцөл бүрдээд байна.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин