Л.Энх-Амгалан сайдаа!! ГУРВАН ТЭРБУМААР шалгалт явуулахын оронд ШАВИА ЗОДДОГ БАГШ НАРТ хариуцлага тооцооч!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-24

Суруулийн хүүхэд хүний гарт амиа алдах, бусдад зодуулах, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх гээд олон асуудал үүсдэг. Гэтэл багш нар нь цэцэрлэг дээр ч, сургууль дээр ч шавь нараа үгэнд орсонгүй, даалгавар хийсэнгүй хэмээн яргалж зоддог үйлдэл хэвшил болчихлоо. Л.Энх-Амгалан сайдыг салбарынхаа сайн мууг цэгцлээд багш, сурагчдаа дэмжсэн зөв зүйтэй бодлого хэрэгжүүлнэ хэмээн олон нийтийн зүгээс ихэд дэмжсэн.   Гэтэл эрхэм сайд иргэдийн санаанд нийцтэл ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Эрхэм сайд 2022 оны 05 дугаар сарын 20-нд тушаал гаргаж “ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ” тухай тушаал гаргажээ. Нийт зардал нь ГУРВАН ТЭРБУМ 153 САЯ 69 МЯНГАН ТӨГРӨГ.  Ингэхдээ чанарын үнэлгээ хийх, даалгаварын сан байгуулах, сургалтын үнэлгээ хийх, сургалтын төсөв гэх зэрэгт зарцуулах аж. Сайдаа!! Шороотой хутгалдаж, чанар нь муудчихсан салбарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг ингэж хамаагүй үрж болдог юм уу.

Гурван тэрбум төгрөгөөр ШАЛТГАЛТ ЯВУУЛЖ байхаар  сургууль цэцэрлэгийн барилга олныг барьж байгуулж болно шүү дээ!! 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.