Ёслолын ажиллагааг тус сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү нээж, өнгөрч буй хичээлийн жилийн амжилт ололт, ахиц дэвшлийг тэмдэглэхийн зэрэгцээ нийт төгсөгчдөдөө баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жил түүхэн хөгжлийн жил байв. Ахлах сургуульд анх удаа 9-р ангид элсэлт авч, төгсгөн суурь боловсролын гэрчилгээ олгож буй бол Кембриж хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөл, Чанарын менежментийн олон улсын стандартыг баталгаажуулсан нь сургалтын үйл ажиллагаанд нэгэн шинэ хуудас нээснийг Д.Зоригтхүү захирал хэлсэн үгэндээ онцолсон. 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн Ахлах сургуулийг 53 сурагч, уул уурхайн дээд мэргэжлээр 51 оюутан бакалавр, ахисан түвшний сургуулийг 15 оюутан магисрын зэрэгтэй тус тус төгсөж байна.
Төгсөгчдөд суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон бакалавр, магистрын зэрэг, цолыг тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч, доктор Н.Манчук, Суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Л.Наранцэцэг, Сргалтын албаны дарга, доктор, дэд профессор Д.Болор-Эрдэнэ нар хүндэтгэлтэйгээр гардуулан, цаашдын ажил хөдөлмөрийн гараанд өндөр амжилт хүслээ. Мөн 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсөж буй онц төгсөгч оюутнууд уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардлаа. Энэ хаврын төгсөлтөөр Мэдээллийн технологи ангийн М.Амарзаяа, Т.Буянхишиг, Б.Батхүлэг, Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн А.Даржаа, Б.Чойжамц, Уул уурхайн ашиглалтын технологи ангийн Д.Бямбарагчаа, Б.Сэргэлэн, Ашигт малтмалын баяжуулалтын технологи ангийн төгсөгч Б.Тунгалаг, Б.Гоёцэцэг нарын 9 оюутан сургуулиа онц төгсөж, зууны манлай үйлдвэрийн ажлын урилга хүлээн авав. Батламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх гардуулсан юм.
Түүнчлэн ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч”-өөр Мэдээллийн технологи хөтөлбөрийн төгсөгч М.Амарзаяа тодорч, захирал Д.Зоригтхүүгээс шагналаа гардаж авлаа. “Эрдмийн баяр”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа багш шавийн баяр бахдал, амжилт урмын үгээр дүүрэн байж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийнхаа сүлд дууг хамтдаа дуулж, гэгээн дурсамж бүтээсэн цаг мөч үлдээлээ.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин