И.Мөнхжаргал: Үндсэн хуулийн цэцийн дээр МАН байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ОГЦРУУЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-29

Ардчилсан намаас Үндсэн хуулийн Цэц гаргасан шийдвэрээсээ ухарлаа гэж үзлээ.  Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ “Үндсэн хуулийн цэц өчигдөр улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн захиалгыг биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж буй явдал. Ийм байдлаар хандаад байвал манай улсад юу зөв, юу буруу байх вэ? Нэг л зөв, нэг л буруу байх ёстой. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна” гэсэн юм. Мөн тус намын зүгээс Монгол Улсын иргэн бүрт ногдож буй өрийг төрийн эрхийг барьж буй нам хариуцах ёстой гэж үзлээ. 

 Энэ талаар АН-аас “Монгол Улсын өрийг АН бий болгосон юм шиг нийтэд сурталчилж байгаа. Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар болсон. 2016 онд 24 тэрбум болсон. 10 гаруй тэрбум ам.доллароор юу бүтээсэн бэ? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөөд байна. Энэ асуудлыг МАН хариуцах ёстой. Хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач. Найр наадам гээд төрийн албаны ажил цалгардлаа. Эдийн засгийн хүнд үед төрийн албаныхан иргэдэд хүндрэл учруулахгүй ажиллахыг шаардаж байна. Цаашид үүнийг засахгүй бол Ерөнхий сайдыг огцрох хүртэл шаардлага тавьж ажиллана" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.