Ерөнхий сайд Оюу-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-06-30

Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Цаашид ХБНГУ-тай харилцааны түвшингээ шат ахиулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохионо. Ойг тохиолдуулан хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол, Германы археологичдын 20 гаруй жилийн хамтын ажиллагаа, Хархорум судлалд гарсан сүүлийн үеийн ололт амжилтыг товчоолсон “Хархорум” бүтээлийг Ерөнхий сайдад дурсгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.