Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалт боллоо
Үйл явдал
/
2022-07-01
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн “Ээлтэй Ертөнц” төрийн бус байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтын төсөл”-ийг 2022 оны 5-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд 72 байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй асран хамгаалагч, 72 хүүхэд нийт 144 хүнд үйлчилгээ үзүүлэхээр хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгууллаа.

Уг төсөл нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, багаар хамтран ажиллах, гарааны бизнес эхлүүлэх, хувь хүний сургалтыг хүүхдийн хөгжлийн сургалттай хамтатган хүргэж байгаагаараа онцлогтой юм.

Тодруулбал, энэ төсөл нь  байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч  буй эцэг эх, асран хамгаалагчдад өөрөө өөртөө ажлын байр бий болгож хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.207.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.