Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи, Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэн (IPUR)-тэй хамтарч “Их өгөгдөлд суурилсан бодлогын инновацийн лаборатори” төсөл хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Төрийн албан хаагчийн инновацийг дэмжих” хөтөлбөрийг 2022.5.13-7.01-ны хугацаанд амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ хэлэлцлээ.
Хөтөлбөрийн зохион байгуулалтыг Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ллойдс Бүртгэлийн Сангийн нэрэмжит Эрсдэл судлалын хүрээлэнгийн төлөөлөл, НҮБХХ-ын Хурдасгуур лабораторийн төлөөлөл, Удирдлагын академийн Зөвлөх үйлчилгээний төв, Мэргэшил дээшлүүлэх институт хариуцан ажилласан.
Төсөл бойжуулах зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар “Төрийн албан хаагчдад ажлын байран дээрээ санал, санаачлага гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлэхэд дизайн сэтгэлгээг хэрхэн ашиглаж үр дүнд хүрэх арга, хандлагыг эзэмшүүлэх” зорилго бүхий тус хөтөлбөрт нийт 1029 төслийн санал ирснээс 4 багийн санал (1.БШУЯ-ны багийн “ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үйл ажиллагааг цахимжуулах” төсөл, 2.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн багийн “Эрүүл мэндийн салбарын статистик бүртгэл, мэдээллийн нээлттэй өгөгдлийн сан бий болгох” төсөл, 3.Налайх дүүргийн ЗДТГ-ын багийн “Хэрэглэгчийн үнэлгээгээр дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл, 4.Багануур дүүргийн ИТХ-ын багийн “Виртуал орчинд суурилсан модуль сургалт” төслүүд) шалгарч, энэ хугацаанд хүрсэн үр дүнгээ өнөөдөр танилцууллаа.
Төслийн багууд хөтөлбөрийн явцад төслийн анхны санаа нь хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулахын хамт төрийн албан хаагчийн хувьд асуудалд хайрцаглагдсан сэтгэлгээгээр ханддаг байснаа өөрчилж чадсан талаараа, хамтдаа ярилцаж, бие биенээ сонсоход гарсан эерэг өөрчлөлтөө, аливаа асуудалд оролцогч талуудынхаа өмнөөс бодох, тэдний санаа бодлыг асуух, сонсохын чухлыг анзааралгүй орхигдуулдаг байснаа олж харсан зэргээ ярьцгааж, ач холбогдол ихтэй хөтөлбөрт оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлж байсан.
Удирдлагын академийн захирал доктор Д.Сүрэнчимэг, доктор, профессор Ш.Батсүх нар тус хөтөлбөрийн үр дүн нь боловсруулсан төсөл, төслийн багийн гишүүдийн эерэг өөрчлөлтөөс харагдаж байна гээд зохион байгуулах багийнхан, оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ.
Тус хөтөлбөр нь зохион байгуулалтын баг, хичээл заах багш нар, зөвлөхүүд гээд нийт 33 хүний хамтын ажиллагааны үр
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин