“Global Smart Digital Cities” төслийн багийн ахлах Бай Луй нарыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-07-05

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон холбогдох албаны хүмүүс “Dell” компанийн Азийн бүсийн Орон нутгийн хөгжил хариуцсан менежер Т.Сэлэнгэ, “Global Smart Digital Cities” төслийн багийн ахлах Бай Луй нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дижитал сургууль, их сургуулийн хотхон, контент бүтээх сургалтын компьютерийн онцлог төрлийн талаар ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг сургууль”, “Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх цахим сургалтын платформыг хөгжүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн нэгдсэн сан бүрдүүлж, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх, багш бүрийг компьютержуулж,  сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх зэрэг олон чухал ажил төлөвлөснөө дуулгав.

Хөшигийн хөндийд байгуулахаар төлөвлөж буй дижитал их сургуулийн ТЭЗҮ хийх багийн бүрэлдэхүүнтэй уулзуулж, зөвлөгөө өгүүлэх хүсэлт гаргасныг төслийн багийн ахлах Бай Луй хүлээн авч буйгаа илэрхийллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэг төхөөрөмж /1:1 device/, багш бүрийг сургалтын зориулалттай зөөврийн компьютерээр хангах боломжийг судлан хамтран ажиллах талаар хүсэлт гаргасан юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.