Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю. Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт Эрдэнэт үйлдвэрт зочиллоо
Үйл явдал
/
2022-07-05
Монголчуудын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж, ашиглалт оруулан улс орны хөгжил дэвшлийн нэгэн тулгуур төв болгох түүхэн шийдвэр гаргасан гавьяатан бол Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсан билээ
Өнөөдөр түүний хүү, “Цэдэнбал академи”-ийн Ерөнхийлөгч, судлаач Ц.Зориг гэр бүлийн хамт Эрдэнэт үйлдвэрт зочлон, аавынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
 "Миний аав Эрдэнэт үйлдвэрийг санаачлан байгуулах, хөгжүүлж бэхжүүлэх, улмаар Эрдэнэт хотыг бүтээн байгуулах шийдвэрт том үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг үнэлж, хойч үеийнхэнд таниулж, мөнхлөн үлдээж буйд туйлын баяртай байна” хэмээн Ц.Зориг сэтгэгдлээ хуваалцав
Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон тус үйлдвэрийн хэлтэс, цех нэгжийн удирдлага, “Цэдэнбал академи”-ийн төлөөллүүд оролцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.