Бид энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай утсаар холбогдож, тодрууллаа.
-Компаниудыг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдолд Өрсөлдөөний хууль зөрчсөн гэж торгодог. Харин нэг компани бусдаасаа доогуур үнээр бараагаа зарвал хууль зөрчсөн гэж үзэх үү. Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэр 15.000 төгрөгөөр цементээ зарах нь зөрчил болох уу?
-Хөтөлийн цементийн үйлдвэр нь давамгай байдалтай ААН биш. Монгол Улсын хэмжээнд цементийн салбарт МАК компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тодорхойлсон. Цементийн зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын 33 буюу түүнээс дээш хувийг эзэлдэг гэсэн үг. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ хэмжээнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.4-т зааснаар бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулсан гэж үзэх боломжгүй.
-Барилгын материалын захуудад дотоодын үйлдвэрүүдийн шуудай цемент 18.000-22.000 төгрөгийн үнэтэй байна. Хамаагүй бага үнээр цементээ зараад эхэлж байгаа нь бараагаа бодит зардлаас доогуур үнэлж борлуулсан үйлдэл биш үү?
-ШӨХТГ цементийн үнээр шалгалт хийж байна. МАК, Монцемент хоёр Улаанбаатар хотод цэгтэй. Хөтөл цемент цэггүй байсан тул өрсөлдөөнийг нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатарт цемент худалдах цэгтэй болох, борлуулагчид нь үнэ хөөрөгдөхгүй байхад анхаарах зөвлөмж Хөтөлд хүргэсэн. Хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтооно. Энэ тухайд судалгаа хийгдэж таарна.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин