А.Түвшинжаргал: Бүх зүйлийг наадамчин олонд нээлттэй явуулна
Үйл явдал
/
2022-07-06
Бөх, морь, сурын комисс ажилдаа орсон. Нийт найман ажлын комиссын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг наадам зохион байгуулна. Эрдэнэтийн 100 гаруй мянган хүнийг ая тухтай наадуулахын тулд өндөр хэмжээнд зохион байгуулах ёстой.
Наадам бол Монголчуудын өв, соёл бахархал хүн бүхний үзэх, оролцох дуртай үндэсний их баяр. Тиймээс Төрийн байгууллагын зүгээс бүх зүйлийг наадамчин олонд ил тод нээлттэй явуулна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллийн сан гэж байдаг. Энэ нь Монгол улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл, хүнсний худалдаа эрхэлдэг хүмүүсийн мэдээллийн нэгдсэн сан юм. Энд бүртгэлтэй тогооч, тогоочдын холбооны гишүүдтэй зоогийн газар, рестораныг наадмын талбайд хуушуур хийлгэхээр болсон.
Тээвэр үйлчилгээний хувьд энэ жил А зөвшөөрөл олгохгүй. Б зөвшөөрлийг хотын дүүрэгт баяр наадмын хөдөлгөөнд оролцох бүх тээврийн хэрэгсэл авах ёстой. А, Б зөвшөөрлийн ялгамж байхгүй болсон гэсэн үг.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.