Тариалсан талбайн 85 хувь нь хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан
Үйл явдал
/
2022-07-07

Засгийн газрын  ээлжит бус хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. 

Энэ жилийн тухайд цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтыг 05 дугаар сарын 03-наас эхлүүлж, тариалалтын ажлыг технологийн хугацаанд буюу 17-24 хоногт багтаан гүйцэтгэв. 

Урьдчилсан байдлаар нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна. 
-368.4 мянган га-д үр тариа, үүнээс 343.8 мянган га-д улаанбуудай, 
-19.7 мянган га-д төмс, 
-10.9 мянган га-д хүнсний ногоо, 
-51.2 мянган га-д малын тэжээл, 
-116 мянган га-д тосны ургамал, 
-4.6 мянган га-д жимс, жимсгэнэ тариалав. 

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338.8 мянган га улаанбуудайн талбайг хамруулан хийсэн. Нийт тариалсан талбайн 85.7 хувь буюу 290.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна. 

Энэ жил 339 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 142 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна. 

Цаашид 

  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шаардагдах шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисын нөөцийг бүрдүүлж, тасалдалгүй хангах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, 
  • Эрт ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, агуулах зоорь бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх, 
  • Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэд техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах, 
  • Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, сэлгээний болон шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.