Оху-д зохион байгуулагдах “хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх зарчмууд” сэдэвт сургалтад оролцох эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-07-07

Оросын Холбооны Улсын Эрүүлийг хамгаалах яамнаас эх, нярай, 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн зорилтын хүрээнд “Эх нялхсын эндэгдлийг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Тус сургалт нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд завсарлан 2022 оноос танхимын сургалтыг дахин эхлүүлж байна. Энэ жилийн хувьд 7 дугаар сарын 11-ний өдрөөс 22-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо тус улсын Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хүүхдийн анагаах ухааны эрдэм шинжилгээний үндэсний төвд “Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх зарчмууд” сэдвээр зохион байгуулагдах гэж байна. Уг сургалтад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Өргөө амаржих газраас нийт 15 эмч оролцохоор шалгарсан.



Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр сургалтад оролцох эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, сургалтад оролцох эмч мэргэжилтнүүдэд баяр хүргэж, сургалтад оролцохтой холбоотой анхаарах асуудал, үүрэг хариуцлагын талаар ярилцаж, зөвлөмж чиглэл өгөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.