Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шагнал гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-07-09

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулсны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг өнөөдөр (2022.07.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулан өглөө.

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Гомбын Дэндэв;
  • Ахмад хуульч Алтангэрэлийн Дамбадаржаа;

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

  • Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч асан Бадамдоржийн Батбаяр;
  • Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Жамъяаны Батсайхан;

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Ой мод” хязгаарлагдмал хариуцлагатай хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Думаажавын Батбаяр;
  • Сүлжмэл 1 дүгээр үйлдвэрийн цехийн дарга асан Төмөрийн Цэндсүрэн;
  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Ёндонгийн Ганбат;

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Гаанжуурын Цэрмаа;
  • Хасаагийн Сүхбаатар;

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлч Төрбатын Баттогтох;

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Лувсандоржийн Болд;
  • Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Ахмадын хорооны дэргэдэх Ахмадын хорооны тэргүүлэгч Гармаагийн Даринчулуун;

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Чимэддоржийн Цэцэгмаа;
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Жадамбын Баасандамба;

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • “Саран ээж” нийгэмлэгийн Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Гэндэнгийн Сэлэнгэ;

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:

  • Эрдэнэт хотын уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын белазын жолооч Буянравжихын Ванчиннамжид;

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • “Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо”-ны бүжгийн өв, соёл төвийн багш Чилдээгийн Паламжав;
  • Морин спорт уяачдын “Арвай хээр” холбооны тэргүүн Юндэнгийн Үнэнбүрэн;
  • Монголын бурхан шашны их сургуулийн Буддын гүн ухааны багш Дэндэвийн Цэрмаа;

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

  • Монгол Улсын заан, үндэсний бөхийн дасгалжуулагч Дэндэвийн Амгаа;

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧЭЭР:

  • Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Авхинсүхийн Оюунцэцэг;
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Товуудоржийн Болормаа;
  • Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Ахмадын хорооны дэргэдэх Ахмадын хорооны тэргүүлэгч Намсрайнайдангийн Баясгалан;
  • Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Рэнцэнбалбарын Ганбаатар;

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Түнжингийн Лхагвасүрэн нарыг шагнасныг тус тус гардуулав. Мөн,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Дүгэррагчаагийн Сэрээтэрдорж;
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах бүртгэгч Жигдэнгомбын Батнасан;
  • Ахмад настан Жамъяншаравын Инсүрэн;

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “Ди Эйч Эл Глобал форвардинг” компанийн гүйцэтгэх захирал Одгэрэлийн Хулан;
  • “Дайчин санхүүч” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга Баасанжавын Дашзэвэг;
  • Дүвчингийн Баярбат;
  • Гайманжинийн Ариундарь;
  • Тумбаашийн Баянзул;
  • “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохион байгуулагч Баатаржавын Батбаяр;
  • Чойсүрэнгийн Эрдэнэ-Очир;

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Дамдингийн Энхзаяа нарыг тус тус шагнасныг гардуулан өгөв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Баттөмөр, Д.Батлут, Н.Наранбаатар, Д.Анандбазар, Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар болон албаны бусад хүмүүс байлцав

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.