Дундаж давхрагыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк болох Алсын хараатай ажиллаж буй Төрийн банк нь Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан онцлог нөхцөл бүхий багц бүтээгдэхүүн гаргажээ. Энэ талаарТөрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясалаас тодрууллаа.
Шинээр гаргасан багц бүтээгдэхүүнийхээ талаар товч мэдээлэл өгөөч?-
Төрийн банк нь харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хялбараар нэг дороос,багцаар нь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд гадаадад урт хугацааныажлын гэрээ болон бусад визний зөвшөөрлийн дагуу сурч, ажиллаж буй монголчууддаазориулан хуримтлал үүсгэж улмаар орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, санхүүгийнүйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Бидэхний ээлжинд монголчууд хамгийн их амьдардаг БНСУ-д урт хугацаанд сурч, ажиллахзөвшөөрөлтэй Монгол иргэддээ Олон улсын карт, Гялсбанк, Хаус хадгаламж болон Оронсууцны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамтад нь багцалж санал байгаа юм.
-Яагаад заавал Солонгост зөвшөөрөлтэй амьдарч байгаа монголчуудад зориулсан юм бэ?
Төрийн банкны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны зөвшөөрөл бүхийТөлөөлөгчийн газартай. Тус төлөөлөгчийн газраараа дамжуулан БНСУ-д амьдарч буй 37мянган монголчуудад санхүүгийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллаж байна.Бидний хийсэн судалгаагаар Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд мааньхуримтлал үүсгэх, орон сууц худалдан авах хүсэл зорилгоор тус улсыг зорьдог тулхэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн багц бүтээгдэхүүн гаргасан юм.
-Багц бүтээгдэхүүнийг хэрхэн, хаанаас авах вэ?
Солонгосруу явах гэж байгаа визний зөвшөөрөлтэй харилцагч Монгол Улсад байххугацаандаа Төрийн банкны өөрт ойрхон салбарт очиж Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж,олон улсын карт нээлгэх боломжтой. Харин Хаус хадгаламжийг Солонгос дахь Төрийнбанкны Төлөөлөгчийн газарт хандан нээлгэх бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээшдүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэхнөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргах боломжтой болно. Өөрөөр хэлбэл,Хаус хадгаламждаа сар бүр хуримтлал хийж орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэнорон сууцны зээл авах, зээл болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө Гялсбанкаараатөлөх, картаа ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх гэх мэт багц боломжуудыг энэхүүбагц бүтээгдэхүүн олгож байгаа юм.
-Хаус хадгаламжийн хүү, нөхцөлийн хувьд?
Хаус хадгаламж 365 хоногийн хугацаатай жилийн 10.3 хувтийн хүүтэй, доод үлдэгдэл нэгсая төгрөг, Сар бүр тогтмол хийх орлогын дүн 2.5 сая төгрөгөөс дээш байгаа. Мөн Хаус хадгаламжийн бүтээгдэхүүн нээсэн харилцагчийн Карт болон Гялсбанкны эхний жилийнхураамжаас чөлөөлнө.
-Орон сууцны зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгч болох уу?
Бид харилцагчдадаа гурван төрлийн орон сууцны зээл санал болгож байна. Үүнд:Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, Орон сууц, амины сууц, хашаабайшин худалдан авах, барих зээл, Орон сууцны ипотекийн зээл багтахж байгаа. Дээрхгурван төрлийн зээлийн нөхцөлийн хувьд харьцангуй уян хатан буюу Эрчим хүчнийхэмнэлттэй амины орон сууцны зээл сарын нэг, Орон сууц, амины сууц, хашаа байшинхудалдан авах, барих зээл сарын 1.2, Орон сууцны ипотекийн зээл Монголбанкны эхүүсвэртэйгээр жилийн 6 хувийн хүүтэй байгаа.
-Бүтээгдэхүүн нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
“Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан багц бүтээгдэхүүн”-ийннөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийгТөрийн банкны цахим хуудас https://www.statebank.mn/product/1258 -т хандан авахболомжтой. Мөн Төрийн банкны БНСУ дахь төлөөлөгчийн газрын 010-8280-0712, 010-4480-1883, 010-7280-1883 утсаар мэдээлэл авах боломжтой.
-
21 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
21 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин