Шинэхэн начин О.Цэцэнцэнгэл Загребын Гран-Пригаас мөнгөн медаль хүртлээ
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Загребийн Гран-При Хорват улсад гурван өдөр боллоо. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +100 кг-д О.Цэцэнцэнгэл мөнгөн медаль хүртлээ.
Энэ сарын 12-д Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртээд байсан тэрээр эхний шатанд Бельгийн Ив Ндао, шилдэг 16-д Монтенегрогийн Анто Дубрета, шөвгийн наймд Азербайжаны Ушанги Какаури, хагас шигшээд Германы Эрик Абрамовыг ялж финалд Нидерландын Юр Спийкерст ялагдан мөнгөн медаль хүртлээ.
69 орны 503 тамирчин оролцсон тэмцээнийг манай улсаас 17 жүдоч зорьсноос
- Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Нармандах хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн -57 кг жинд М.Ичинхорлоо хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой 7-р байр
- Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд 7-р байр эзэлсэн.
Ийнхүү Монголын жүдогийн шигшээ баг Загребын Гран-При тэмцээнээс нийт 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
22 цаг 9 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
22 цаг 9 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин