Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-07-19
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч Монголын төмөр зам” ТӨХК-д  “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг концессийн эрхийг өгч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.
 
Дээрх шийдвэрүүдийн  хүрээнд тус компани нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 орчим км урт төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая.тн ачаа экспортод гарах боломж бүрдэх бөгөөд дамжин өнгөрөх ачааны хэмжээ 7-12 тн байх урьдчилсан тооцоолол хийгдсэн. 
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам баригдсанаар Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэнд орж Монгол Улс болон тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлтийг авчрах бөгөөд БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид өндөр үнээр бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэнэ
Мөн орон нутагт олноор ажлын байр шинээр бий болохоос гадна уурхайнууд, тэдгээрт үйлчлэх салбаруудын олон мянган ажлын байр нэмэгдэх бөгөөд бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасч, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон ач холбогдолтой.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.56.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.