Аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагйин тасгийн хамт олонд талархал илэрхийлэв
Үйл явдал
/
2022-07-19

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олонд хулгайлах гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлсэн учир Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд иргэнээс талархал ирүүлснийг уламжилж байна.

Уг талархалд “2022 оны 6 дугаар сарын 24-ний шөнө гадаа байсан мотоцикл алдсан. Хурдан шуурхай ажиллаж миний мотоциклыг олж өгсөн эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олонд  маш их баярлаж байна. Та бүгдийн цаашдын ажилд амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний талархлыг уламжилж өгнө үү.” гэжээ.

Тиймээ “халуунд халав, хүйтэнд хөрлөө” гэж гомдоллодоггүй, усан бороо, цасан шуурга, хаврын хавсарга байгалийн араншинд ажрахгүй, ааштай, ууртай, хэрүүлч, зодоонч, эрх мэдэлтэй хүний аалинд ч автахгүй үүргээ л гүйцэтгэн, хуулиа сахиулсаар явдаг алба, өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үргэлж үнэнч байж өдөр бүр чимээгүй гавьяа байгуулдаг цагдаагийн алба хаагчдадаа баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.129.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.