Баянхонгор аймгийн 80 жилийн ой, "Хангайн бүсийн хурд" уралдаан болно
Үйл явдал
/
2022-07-20

"Хангайн бүсийн хурд" уралдаан, Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана. Түүхт, тэгш ойн тохиож буй Баянхонгор аймгийн баяр наадамтай хамтатган Монгол Улсын арслан Пагамын Аюушийн мэндэлсний 100 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх юм.

Урлаг соёл, нийгэм, улстөрийн алдартнуудын өлгий нутаг Баянхонгор аймаг өнөө жил хос Хөдөлмөрийн баатартай /Х.Цэвлээ, Т.Галсан/ болсны сацуу Үндэсний их баяр наадмын Их насны морьдын түрүү Баянхонгор аймгаас тодорч, торгон жолоогоо өргүүлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй өнөө жилийн наадамд Баянхонгорчууд өнөтэй сайхан наадаж, шинэхэн Улсын начинтай /Э.Батмагнай/ болсон юм.

ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД, БАЯНХОНГОР АЙМГИЙН ТҮҮХТ ОЙН БАЯР НААДАМ, ХАНГАЙН БҮСИЙН ХУРД УРАЛДААНЫГ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН "ТВ 8" ТЕЛЕВИЗЭЭР ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛНЭ.

Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 29-ний өдөр Хурдан азарганы уралдаанаар эхлэх бөгөөд уламжлалт сурын харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Харин долдугаар сарын 30-ны өдөр баяр наадам үргэлжлэхийн сацуу Баянхонгор аймгийн "Гурван бүс" нэгдлийн уран бүтээлчдийн бүрэн хэмжээний шоу тоглолт болох бол долдугаар сарын 31-ний өдөр Сонгомол дээд насны морьдын уралдаан, спортын олон төрөлт арга хэмжээнүүд, хүндэтгэлийн хүлээн авалт болох юм. Мөн долдугаар сарын 31-ний өдрийн хаалтын үйл ажиллагаанд зориулан "Хурд" хамтлагийн уран бүтээлчид тоглолтоо зориулан зохион байгуулна. "Хангайн бүсийн хурд" уралдаан, Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.

БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.59.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.