Ургац хураалтын бэлтгэл хангах тогтоол гарлаа
Үйл явдал
/
2022-07-21

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангуулах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид, оюутан залуусыг ажиллуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, ургацын борлуулалт, тээвэр, зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах зорилгоор “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргалаа. Үүнд:

  • Ургац хураалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчид, Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогчдын  оролцоог нэмэгдүүлэх тэдний сургалтын хөтөлбөр, кредит цагт зохицуулалт хийх, ургац хураалтын ажилд оролцуулах боломжийг бүрдүүлэх,
  • Зам гүүрийн эвдрэл гэмтэлийн засварын зардлыг эртнээс шийдвэрлэж, ургац хураалтаас өмнө зам, гүүрийн засварын ажлыг шуурхайлах,
  • Ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангамжийг тогтвортой байлгах, импортоор авч буй техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн шуурхай зохион байгуулахыг холбогдох Сайд нарт үүрэг болголоо.

Энэхүү шийдвэр нь ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх, хүнсний хангамж нийлүүлэлтэд чухал нөлөө үзүүлэх юм.

Мөн намрын ургац хураалтын ажилтай холбоотой байгалийн болзошгүй гамшиг, эрсдлээс урьдчилан сэргийлэх, ургац хураалтын болон 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг төрийн захиргааны байгууллага, малчин, тариаланч, иргэн, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар биелүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий Сайд албан даалгавар гаргав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.101.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.