Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн явц 63 хивийн гүйцэтгэлтэй байна
Үйл явдал
/
2022-07-22

Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын ““Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны 11 сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

EPC-1төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй, төслийн нийт явц 63%-ийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрт Түүхий ус хадгалах сав-85%, Оффис, сургалтын төв-51%, Хоолны газар-84%, Лаборатори-85%, Анхны тусламж, эмнэлгийн барилга-80%, Агуулах-45%, Нэвтрэх хаалга-1-64%, Нэвтрэх хаалга-2-39%, Гал унтраах ангийн барилга-52%, Засварын цех-35%, Үерийн ус цуглуулах талбай-82,5%, Ус зайлуулах хоолой-30%, Ус дамжуулах хоолой-89%, 17км авто зам-36%, Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41%, Худгийн барилга-44%, Цахилгаан дамжуулах агаарын шугам-90%-ийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Лицензгүй технологийн байгууламжийн ажил EPC-2-ын  ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.06.06-ны өдөр зарласан ба 2022.08.16-ны өдөр тендер хүлээн авна.

Үйлдвэрийн цахилгаан станцын ажил EPC-3-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.05.04-ний өдөр зарласан ба 2022.07.04-ний өдөр тендер хүлээн авахаар ажиллаж байна.

Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын Кинетикс текноложи компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын Аксенс компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын ЮүӨүПи Хонивэлл компанитай гэрээг тус тус байгуулаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.168.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.