Баян-Өлгий засаг дарга тээвэр, логистикийн төв байгуулахад тохиромжтой газрыг сонголоо
Үйл явдал
/
2022-07-22

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 07 дугаар сарын 14-17-нд Баян-Өлгий аймагт ажиллаж, Цагааннуур болон Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцсан билээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Цагааннуур боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор шийдвэрлэсэн бөгөөд одоо олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэж байгаа тухай ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэр хэлсэн.

Энэ зам ашиглалтад орсноор Монгол Улсын импортын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэг том гарц бий болох юм. Үүнээс гадна боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ОХУ, БНХАУ-тай хиллэж байгаа манай аймгийн хувьд хилийн боомтуудад түшиглэн гадаад худалдааг хөгжүүлэх, баруун бүсийн транзит тээвэр, логистикийн төв байгуулахыг зорин ажиллаж байгаа.

 

Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүснэ. Ингэснээр манай аймагт олон улсын тээвэр, логистикийн төв байгуулах эхлэл тавигдаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2022.07.21/ Засаг дарга Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Бугат сумын Засаг дарга А.Жамбал нартай хамт олон улсын тээвэр, логистикийн төв байгуулахад тохиромжтой газрыг сонголоо.

Үүнээс гадна уг газрын газар зохион байгуулалтын төлөвлөлтийг яаралтай Өлгий сумын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, дараагаар нь аймгийн хуралдаан оруулж батлуулахыг Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболатад үүрэг болгов. Уг төлөвлөлтөд орж байгаа газар нь Ховд голд баригдаж буй Шинэ гүүрний ойролцоо урт нь 7-8км өргөн нь 500-800м газар бөгөөд үүний 3/2-т Ложистикийн төв байгуулах ба 3/1-т гэр бүлийн зориулалттай олгогдох юм. Ингэхдээ газрыг эзэмшүүлэхдээ эзэмшсэн газрынхаа 30 хувьд нь заавал ногоон байгууламж байгуулах нөхцөлтэй олгох юм.

Олон улсын тээвэр, логистикийн төвийг дотоодын баялаг бүтээгчид, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамт ажиллагаатай байгуулахаар зорьж байгаа. Түүнчлэн энэ үеэр Бүргэдчин охин Н.Айшолпаны хүсэлтийн дагуу тус олон улсын тээвэр, логистикийн төв ойролцоо аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой газрыг Н.Айшолпан охинд олгохоор шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.0.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.