Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Олон улсын иргэний нисэхийн байгууллагын “Мэдээллийн чанарын зөвлөх” хөтөлбөрийн хүрээнд томилогдсон зөвлөх INCERT төвийн захирал Бэнуа Полэти болон албаны бусад төлөөлөгчдийг өнөөдөр /2022.06.08/ хүлээн авч уулзлаа. Монгол Улс 2021 оны 12-р сарын 29-ний өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аяллын цахим баримт бичгийн нийтийн түлхүүрийн мэдээллийн сан (ICAO PKD)-гийн 82 дахь гишүүн орноор албан ёсоор элсэн орсонтой холбогдуулан Люксенбургийн Вант Улсын тоон гарын үсгийн гэрчилгээжүүлэгч байгууллага INCERT төв манай улсын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа билээ.
Уулзалтын үеэр Монгол Улсад цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэхэд асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо. Чиптэй цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтэрснээр уг паспортыг эзэмшигч иргэд Монгол Улсын болон бусад гадаад улсуудын хилийн цахим гарцыг ашиглан нэвтрэх зэрэг боломж бүрдэнэ. Түүнчлэн паспортыг хуурамчаар үйлдэхээс бүрэн хамгаалах, хилээр нэвтрэх хугацааг богиносох, иргэнийг таних дээд түвшний нарийвчлалтай болгох, мэдээллийн аюулгүй байдлын чанарыг сайжруулах гэсэн олон давуу талууд бий болох юм.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин