Аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил удахгүй эхэлнэ
Үйл явдал
/
2022-06-13

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар болон Төслийн зохицуулагч О.Лхагвацэдэн нарыг өнөөдөр /2022.06.10/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Завхан, Увс, Говьсүмбэр, Дорнод, Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Тус аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна.

Талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлж буй аймгийн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлж буйтай холбогдуулан Зураг төслийн ажлын гүйцэтгэлийг батлагдсан зургийн даалгавар, техникийн нөхцөлийн хүрээнд аймгийн удирдлагуудтай санал солилцохын зэрэгцээ төслийн зохицуулагч талаас холбогдох зөвлөмж, чиглэл өглөө. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг 07 дугаарын сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс бүх талаар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлж, төслийн багийг дэмжин ажиллах зорилгоор орлогч дарга Х.Арманаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулла

Уулзалтад Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, ABI&SWT түншлэлийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, Зураг төслийн туслан гүйцэтгэгч “Алтайн Газрын Хүч” ХХК-ийн инженер Батзаяа, Болдсүх, НААҮ-ний “СУАТ” ХХК , аймгийн ОБГ, ЦГ, ТГ, Хилийн 0165 дугаар анги, МХГ, ГХБХБГ, БОАЖГ, СХЗХ, ЗООНОЗ-ын өвчин судлалын төв зэрэг байгууллагуудын удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж нь байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.