Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан “Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдөр-2022” арга хэмжээ энэ оны зургаадугаар сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Нийгмийн дундаж давхаргыг дэмжин ажиллагч Төрийн банк нь энэхүү үйл ажиллагаанд оролцож, жижиг дунд бизнес эрхлэгчид болон харилцагчиддаа онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, зөвлөгөө мэдээллийг хүргэн хамтран ажиллалаа.
“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй тус банк нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчид, гарааны бизнес эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн зөвөлгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулан ажиллахын зэрэгцээ тэдэнд зориулсан бичил бизнесийн зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл, гарааны бизнесийг дэмжих зээл, эргэлтийн хөрөнгийн зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл, сургалтын төлбөрийн зээл, Гялс зээл зэрэг зээлийн бүтээгдэхүүнийг хамгийн таатай нөхцөлөөр зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин