Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Засаг даргын орлогч Х.Арман Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл –ийн ҮТСГ-ны мэргэжилтэн Б.Наранбатаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2022.06.30/ хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын 474 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хүн амын унд ахуйн усны чанарт тавих хяналтыг сайжруулж, ундны усны стандартын шаардлага хангасан усаар хүн амыг хангах зорилгоор Зохицуулах зөвлөлөөс “Монгол Улсын Ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хооронд байгуулсан Т/08 тоот гэрээг үндэслэн аймгийн төв болон сум, суурин газрын хүн амын унд ахуйн усны эх үүсвэрийн усны чанарын судалгаа хийж, мэдээллийн сан үүсгэн катологи боловсруулах, үүний үндсэн дээр усны чанарыг сайжруулах технологийн зөвлөмж гарган хүн амын баталгаат ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг манай аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна. Ажлын хэсэг манай аймагт 06 дугаар сарын 26-наас ирэх сарын 06-ны хүртэлх хугацаанд ажиллах юм.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ҮТСГ-ны мэргэжилтэн Б.Наранбат “манай аймгийн төв болон суурин газрын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрээс нийт 46 усны сорьц авч усны физик, химийн шинжилгээг 25 үзүүлэлтээр, усны бичил амь судлалын шинжилгээг 5 үзүүлэлтээр, изотопын шинжилгээг 5 үзүүлэлтээр, микроэлементийн шинжилгээг 53 үзүүлэлтээр тус тус шинжилгээ авах тухай одоогоор аймгийн төвийн 1,2,3,4,5,8,9,10,11,13 багийн ундны усны сорьц авсан” тухай аймгийн Засаг даргад танилцууллаа.
Түүнчлэн ажлын хэсэг иргэдэд усны талаарх ерөнхий ойлголт, усны найрлага, байгалийн усны шинж чанар, усны ач холбогдол, ундны усны чанар, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл болон хийгдэж буй шинжилгээ, судалгааны талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж ажиллах юм байна.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин