Солонгост байгаа монголчууд төрийн банкнаар дамжуулан орон сууцтай болох боломжтой
Үйл явдал
/
2022-07-09

СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ТӨРИЙН БАНКНААР ДАМЖУУЛАН ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ

700

Дундаж давхрагыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк болох Алсын хараатай ажиллаж буй Төрийн банк нь Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан онцлог нөхцөл бүхий багц бүтээгдэхүүн гаргажээ. Энэ талаарТөрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясалаас тодрууллаа.

-Шинээр гаргасан багц бүтээгдэхүүнийхээ талаар товч мэдээлэл өгөөч?

- Төрийн банк нь харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хялбараар нэг дороос, багцаар нь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд гадаадад урт хугацааны ажлын гэрээ болон бусад визний зөвшөөрлийн дагуу сурч, ажиллаж буй монголчууддаа зориулан хуримтлал үүсгэж улмаар орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, санхүүгийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Бид эхний ээлжинд монголчууд хамгийн их амьдардаг БНСУ-д урт хугацаанд сурч, ажиллах зөвшөөрөлтэй Монгол иргэддээ Олон улсын карт, Гялсбанк, Хаус хадгаламж болон Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамтад нь багцалж санал байгаа юм.

-Яагаад заавал Солонгост зөвшөөрөлтэй амьдарч байгаа монголчуудад зориулсан юм бэ?

Төрийн банкны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны зөвшөөрөл бүхий Төлөөлөгчийн газартай. Тус төлөөлөгчийн газраараа дамжуулан БНСУ-д амьдарч буй 37 мянган монголчуудад санхүүгийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллаж байна. Бидний хийсэн судалгаагаар Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд маань хуримтлал үүсгэх, орон сууц худалдан авах хүсэл зорилгоор тус улсыг зорьдог тул хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн багц бүтээгдэхүүн гаргасан юм.

-Багц бүтээгдэхүүнийг хэрхэн, хаанаас авах вэ?

Солонгосруу явах гэж байгаа визний зөвшөөрөлтэй харилцагч Монгол Улсад байх хугацаандаа Төрийн банкны өөрт ойрхон салбарт очиж Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж, олон улсын карт нээлгэх боломжтой.  Харин Хаус хадгаламжийг Солонгос дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан нээлгэх бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргах боломжтой болно.  Өөрөөр хэлбэл, Хаус хадгаламждаа сар бүр хуримтлал хийж орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцны зээл авах, зээл болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө Гялсбанкаараа төлөх, картаа ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх гэх мэт багц боломжуудыг энэхүү багц бүтээгдэхүүн олгож байгаа юм. 

 

-Хаус хадгаламжийн хүү, нөхцөлийн хувьд? 

Хаус хадгаламж 365 хоногийн хугацаатай жилийн 10.3 хувтийн хүүтэй, доод үлдэгдэл нэг сая төгрөг, Сар бүр тогтмол хийх орлогын дүн 2.5 сая төгрөгөөс дээш байгаа. Мөн Хаус хадгаламжийн бүтээгдэхүүн нээсэн харилцагчийн Карт болон Гялсбанкны эхний жилийн хураамжаас чөлөөлнө.  

 

-Орон сууцны зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгч болох уу? 

Бид харилцагчдадаа гурван төрлийн орон сууцны зээл санал болгож байна. Үүнд: 

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл, Орон сууцны ипотекийн зээл багтахж байгаа. Дээрх гурван төрлийн зээлийн нөхцөлийн хувьд харьцангуй уян хатан буюу Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл сарын нэг, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл сарын 1.2, Орон сууцны ипотекийн зээл Монголбанкны эх үүсвэртэйгээр жилийн 6 хувийн хүүтэй байгаа. 

 

-Бүтээгдэхүүн нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ? 

“Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан багц бүтээгдэхүүн”-ийн нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас https://www.statebank.mn/product/1258 -т хандан авах боломжтой. Мөн Төрийн банкны БНСУ дахь төлөөлөгчийн газрын 010-8280-0712, 010-4480-1883, 010-7280-1883 утсаар мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.