Бэлэн гоймон, хийжүүлсэн ундааг халах зорилгоор "ГОВИЙН ХИЙЦТЭЙ ЦАЙ" брэндийг хөгжүүлж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-25

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас 17 дахь жилдээ "Намрын ногоон өдрүүд -Үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ хүрээнд орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор "21 аймаг- 21 брэнд" зорилтод үзэсгэлэнг дэлгэсэн юм. Манай сурвалжлах баг Өмнөговь аймгийн ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл болгож "Говийн хийцтэй цай" брэндийг онцоллоо. Дээрх бүтээгдэхүүний гол зорилго нь дэлгүүрээр худалдаалдаг бэлэн гоймон, хийжүүлсэн ундаа зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг орлох, монголчуудын уламжлалт цайны соёлыг хадгалсан шинэлэг брэнд аж. Дээрх бүтээгдэхүүний найрлагад Монголчуудын уламжлалт хүнсний хэрэглээний орц жор бүхий хийцтэй нунтаг цай, үхрийн борц, боорцог, шар тос, хуурсан будаа тэргүүтэн багтсан бөгөөд халуун усанд найруулж хэрэглэдэгээрээ онцлог юм. Энэ нь өег, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээс гадна авч хэрэглэхэд хялбар савтай юм. 2019 оноос энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зохиогчийн эрх, патентаа авсан бөгөөд удахгүй "GS-25" сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулж Улаанбаатар хотын хэрэглэгчдэд түгээх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.232.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.