“Эрүүл хотуудыг дэмжигч” ашгийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр Япон улсын “Эрүүл хотуудыг дэмжигч” ашгийн бус байгууллагын зөвлөх Инагаки Томиказү, зөвлөх эмч доктор Фүжино Мурашигэ, доктор Хасэгава Масару, доктор Мидорикава Шизүо нарыг хүлээн авч уулзлаа.
Япон улсын “Эрүүл хотуудыг дэмжигч” ашгийн бус байгууллагатай хийсэн Хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр дүүргийн 37, 50 дугаар сургуулийн сурагчдад амны хөндийн үзлэгийг “Жайка” олон улсын байгууллагын санхүүжүүлсэн шүдний үзлэгийн тоног төхөөрөмжийг ашиглан 2022 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд хийсэн юм.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Япон талын төслийн багт Монголын хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаад нь талархаж байгаагаа, цаашид улам дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цаашдаа энэхүү төслийн хүрээнд Япон улсын зөвлөх эмч нарын заавар, зөвлөмжийн дагуу шүдний үзлэгийг улам бүр сайжруулж, цаашлаад дүүргийн болон нийслэлийн бүх сургуулиудад амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж хэвших замаар хүн амын шүдний өвчлөлийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.250.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 23 мин
-
23 цаг 23 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
19 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин