Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 2022 оны сургалт амжилттай өндөрлөлөө
Манай Улсын нийт хүн амын 30.0 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Тэдний ажил, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг дэмжиж, хөдөлмөрт бэлтгэх, ажилтай, орлоготой болгоход чиглэсэн төслийн 2022 оны сургалтад нийтдээ 1248 залуу хамрагдсаны 451 нь 4 дүгээр ээлжийн оролцогчид юм.
Дөрөвдүгээр ээлжийн сургалтын үеэр нийслэл болон хөдөө орон нутгийн 251 ажил олгогч байгууллага 2150 нээлттэй ажлын байрыг танилцуулж, 314 оролцогч дадлага хийх байгууллагатайгаа гэрээ байгуулжээ.
Вакумжуулсан сургалтаар эх оронч үзэл төлөвшил, гэр бүл төлөвлөлт, иргэн хүний үүрэг хариуцлага, харилцааны ур чадвар зэрэг хувь хүний хөгжлийн олон талт цогц сургалтад хамрагдахаас гадна хөдөлмөрийн харилцаа, гарааны бизнес эрхлэх боломж зэрэг ажил хөдөлмөр эрхлэхэд нэн шаардлагатай мэдлэг олгосон.
Төслийн 4 дүгээр ээлжийн хаалтын арга хэмжээнд Жангум нэрээр олонд танигдсан өрхийн үйлдвэрлэгч А.Одончимэг Хан-Уул дүүргийн өрх толгойлсон, өөрийн гэсэн гэргүй оролцогчид өрхийн үйлдвэрлэлийн орлогоосоо Өргөө цагаан гэр бэлэглэж залуучуудад урам өгсөн нь арга хэмжээний онцлог үйл явдал боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 15 мин
-
21 цаг 56 мин
-
23 цаг 16 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
19 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин