Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ЯДУУ байна
Үйл явдал
/
2022-09-28
“Халамжаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлэх болсон нь Монгол Улсын хүн амыг хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлж, хүссэн цалинг нь олгох явдал юм.

Д.САРАНГЭРЭЛ: Манай улсын ядуурлын түвшин 27.8 хувьд хүрсэн. Иймд Залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор бид бүх чадлаараа ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн агуулгаар бид 1520 өрхийн НЭН ЯДУУ хүнээс сонгож зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийг хоёр сарын турш эзэмшүүлнэ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй залуучууд ажил, хөдөлмөр эрхлээгүй байна.

Д.САРАНГЭРЭЛ: Өнөөдөр Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ЯДУУ байна. Яагаад залуучууд ажил хөдөлмөр эрхлэхгүй байна вэ гэхээр ЗАЛХУУ БАЙНА гэж байна. Гэхдээ ХНХ-ын яам тэгэж үзэхгүй байгаа.

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон. Тэнд 40 мянган ажлын байр байна. Гэвч залуучууд очихгүй байна. Яагаад гэвэл залхуудаа биш цалин мөнгө нь хангалтгүй байгаа учраас үүнийг сонгохгүй байгаа юм.  

“Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд мөн И-Жоб хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ХНХ-ын яамнаас ажил, хөдөлмөр эрж байгаа залуучуудад ямар нэгэн зуучгүйгээр бүх мэдээллийг өгч байгаа юм. Ингэснээр залуучууд өөрсдийн сонголтоор юу хийхээ шийдэхэд нь тусална.

Залуучууд өнөөдөр ямар ажил, хөдөлмөр эрхлэх хэрэгтэй талаараа ойлголт бага байгаагаас болж дэмжлэг, туслалцаа эрж байна. Энэ асуудлыг шийдэх хүрээнд бид тухайн ажилгүй байгаа иргэнтэй уулзаж мэргэжлийн үүднээс үнэлгээ хийнэ. Улмаар хийж чадах ажлынх нь хүрээнд мэргэжлийн зөвлөгөө өгч, хувийн төлөвлөгөөг нь гаргаж өгөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.207.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.