Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ
Үйл явдал
/
2022-09-28

09.30 цагт “Корпорайт конвеншн центер”-т Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын эрчим хүчний чуулган” “Эрчим хүчний шилжилт” сэдвээр болно. Холбоо барих 

10.30 цагтМУИС-д “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 

11.00 цагт ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлнэ.

11.40 цагт Төрийн ордны баруун хаалган дээр Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ.

 14.00 цагт Дэлхийн банкны байранд (“MCS Плаза”-гийн 4 давхарт) ОУВС-ийн ажлын хэсэг хэвлэлийн хурал зарлаж байна.

 14.00-16.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-ын байранд “Глоб Интернэшнл төв” ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Цахим хөгжил харилцаа холбооны яам, АТГ-ын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ. Мөн "Глоб Интернэшнл төв"-ийн хуульч Б.Пүрэвсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн мониторинг”-ийн дүнгээс танилцуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.246.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.