БНСУ-ын үндэсний тэтгэврийн албаны нийгэмд хувь нэмэр оруулах сангийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-07-07

Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний тэтгэврийн албаны Нийгэмд хувь нэмэр оруулах сангийн төлөөлөлтэй 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Сургалт, олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Цэцэгбадам, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэцэн, Үндэсний тэтгэврийн албаны Нийгэмд хувь нэмэр оруулах сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын олон улсын сургуулийн Нийгмийн хариуцлага хариуцсан захирал Ким Ду Ёнг, Монголын олон улсын сургуулийн Нийгмийн хариуцлагын төвийн менежер Mүхсин Чанг нар оролцлоо.

Тус уулзалтын үеэр нийгмийн хариуцлагын чиглэлээр төр, хувийн хэвшил, их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт нийтийн эрх ашигт нийцсэн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.249.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.