Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч эхэллээ
Үйл явдал
/
2022-06-07

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.  

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх:   2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна. 

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

  • Зээлийн зориулалт:                                                        Үндсэн хөрөнгө оруулалт
  • Зээлийн хугацаа:                                                             5 хүртэл жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:         12 хүртэл сар
  • Зээлийн хүү:                                                                    3 хувь

Зээл олгох салбар:

  • 1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
  • 2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
  • 3.Хүнсний зоорь, агуулах;
  • 4.Эрчимжсэн мал аж ахуй
  • 5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй
  • 6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
  • 7.Модон шахмал хавтангийн үйлдвэр
  • 8.Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;
  • 9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээ

Ангилал*

Ажилчдын тоо

Зээл олгох хэлбэр

Борлуулалтын орлого

/төгрөг/

Зээлийн хэмжээ /төгрөг/

доод

Дээд

1

Бичил

1-9

Сангаас шууд олгоно

0-100 сая хүртэл

20,000,000

100,000,000

100-200 сая хүртэл

20,000,000

200,000,000

200 саяас  дээш

20,000,000

300,000,000

2*

Жижиг

10-49

Арилжааны банкаар дамжуулан “JICA-ийн  санхүүжилттэй Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”

300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл

20,000,000

800,000,000

Дунд

50-199

1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл

 

Тайлбар 1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч та Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо https://burtgel.sme.gov.mn/ цахим эсхүл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Тайлбар 2. Жижиг, дунд ангилалд хамаарах үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Хаан, Хас, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны 6 банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн 6%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • www.sme.gov.mn веб хуудас, https://bulgan.hhaag.gov.mn/ хуудас
  • “Жижиг дунд үйлдвэрийн газар / SME Agency of Mongolia” пэйж хуудас,
  • “77485555-1”  дугаарын утас, Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”-ын 70343117, 94228687 утаснаас лавлана уу.
  • Арилжааны банкаар дамжуулан олгож буй JICA-ийн  санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн зээлд хамрагдахыг төсөл хүсвэл хүлээн авах хугацаа хамаарахгүй бөгөөд зээл хүсэгч та Хаан, Капитрон, Голомт, Худалдаа хөгжил , Төрийн банкуудад шууд хандана.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.88.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.